Арабын Нэгдсэн Эмирт улс
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРТ УЛС
/Арабын Нэгдсэн Эмирт улс/ Утасны код – 971
Арабын Нэгдсэн Эмирт улс /АНЭУ/ нь баруун Азид, Арабын хойгийн зүүн өмнөд хэсэгт оршино. Баруун талын зарим хэсгээрээ Катар, баруун болон урд талаараа Саудын Араб, зүүн талаараа Оман улстай тус тус хиллэдэг. Хойд талаараа Персийн булангаар дамжин Энэтхэгийн далайд гарах гарцтай.
Газар нутаг: 83.6 мянган км2 газар нутагтай.
Хүн ам: 2315 мянган хүнтэй.
Нийт хүн амын 50% нь АНЭУ-ын арабууд, 40 хувийг бусад орны араб, 3000 маерик, 1000 орчим орос тус оронд оршин суудаг. Нийт хүн амын 70 хувь нь хот сууринд оршин суудаг. Дундаж наслалт нь эрэгтэй 70, эмэгтэй 74 байна.
Албан ёсны хэл: Араб /Англи, Хинди, Урду/
Шашин шүтлэг: Лалын шашин шүтдэг.
Засаг захиргааны байдал: Абу –Даби, Дубай, Шарджа, Аджман, Рас – Эль – Хайма, Умм – Эль – Кайврйн, Эль – Фуджайра зэрэг долоон бие даасан Эмирт улсаас бүрдэнэ. Нийслэл хлт Абу – Даби хот /200 мянган хүн/, томоохон хотуудад Дубай /280 мянган хүнтэй/, Эль – Бурайми зэрэг болно.
Төрийн байгууламж: АНЭУ нь холбооны улсын бүтэцтэй. Бүх Эмирт улсууд хаант засаглалтай. Хууль тогтоох дээд байгууллага нь Эмирт улсын шейхүүдээс хоёр жилийн хугацаатай бүрддэг нэг танхимт холбооны үндэсний зөвлөл юм. Үндэсний зөвлөл нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайдуудыг томилно. Зөвлөлдөх эрх бүхий байгууллага нь 40 хүнээс бүрдсэн Холбооны улсуудын үндэсний зөвлөл юм.
Арабын Нэгдсэн Эмирт улсын эдийн засгийн үндэс нь газрын тосны олборлолт, экспортлолт юм. Газрын тос, байгалийн хий боловсруулах, цемент үйлдвэрлэх үйлдвэрүүд байдаг. Загасны аж ахуй, сувд олборлох ажил ихэд хөгжсөн. Баянбүрдүүдэд түшиглэсэн газар тариалантай /хасарвааний мод, үр тариа, жимс жимсгэнэ/. Тэмээ, хонь, ямаа бүхий нүүдлийн мал аж ахуйтай. Гар хивс нэхэх, алт мөнгөн хөөмөл урлах зэрэг гар үйлдвэрлэл тархмал хөгжсөн. Сүүлийн үед жуулчлал ихээр хөгжиж байгаа. 1088 км авто замтай бөгөөд 253 км хурдны замыг оролцуулан бүгд хатуу хучилттай.
Мөнгөн тэмдэгт нь : Дирхам 1000 манат =0.61 ам.доллартай тэнцэнэ.
Нэг хүнд оногдох ҮНБ: 25200 ам доллар
Уур амьсгал ба ан амьтад: Тус орон хуурай уур амьсгалын бүсэд багтдаг. Жилийн дундаж хэм 28 градус.элс хайрга бүхий говь, цөл зонхилох бөгөөд нутгийн зүүн хэсэгт далайн түвшнээс дээш 1127м хүртэл өндөртэй намхавтар салбар уулс байдаг. Хамгийн өндөр цэг нь Джабал – Ийбар уул 1527м. Байнгын гол мөрөн байхгүй. Нимбэг, усан үзэм, сухай бүхий баянбүрдүүд тааралдана. Туулай, алигдаахай, сүүлт гөрөөс, гүрвэл, могой зэрэг төлөөлөгчдөөс бүрдсэн амьтны аймагтай.
Түүх соёлын дурсгал: Модерн загварын барилгууд, алдарт дорнын зах зээл, гаальгүй дэлгүүр зэрэг нь гадаадын олон жуулчдын сонирхолыг татдаг. Сувд олборлох /барих/ ажиллагааг жуулчид их сонирхдог.
Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.
Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү.