БАХРЕЙН УЛС
БАХРЕЙН
/Бахрейн Вант улс/ Утасны код – 973
Бахрейн улс нь Ази тивийн өмнөд хэсэгт Энэтхэгийн далайн Персийн буланд оршдог.
Газар нутаг: 695 км2 газар нутагтай.
Хүн ам: 680 мянган хүнтэй. /Үүнд 235 мянган гадаадынхан байна./
Нийт хүн амын 63 хувь нь Бахрейн арабууд, 24 хувийг бусад орны арабууд, 6 хувийг энэтхэгчүүд, 3 хувийг персүүд эзэлнэ. Мөн 3000 англи, 2000 йеменчүүд тус оронд оршин суудаг.
Нийт хүн амын 82 хувь нь хот сууринд оршин суудаг. Дундаж наслалт нь эрэгтэй 70, эмэгтэй 74 наслана.
Албан ёсны хэл: Араб
Шашин шүтлэг: Лалын шашин шүтдэг.
Засаг захиргааны байдал: 12 мужид хуваагдана. Тус улсын бүрэлдэхүүнд 20 шахам арал ордог. Нийслэл хот: Манама /160 мянган хүн/. Томоохон хот нь Эль-Мухаррак /90 мянган хүн/. Тус орны 99 хувь нь зөвхөн гурван том арал дээр амьдардаг.
Төрийн байгууламж: Бахрейн улс нь хаант засагтай бөгөөд төрийн тэргүүн нь Эмир, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох байгууллага нь 2 танхимт парлиамент.
Бахрейн улсын эдийн засгийн үндэс нь газрын тосны олборлолт, боловсруулалт болон экспортод тулгуурладаг. Жилдээ 5 сая тонн хүртэл газрын тос экспортлодог. Нилээд томоохонд тооцогдох нефьт боловсруулах үйлдвэр болон бага оврын загас агнуурын усан онгоц барих үйлдвэрүүдтэй. Мөн бага хэмжээгээр асфальт, гөлтгөнө боловсруулан үйлдвэрлэдэг. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар бүх нутгийн 5 хувийг эзлэх бөгөөд голчлон нанжин чавга, жимсний мод тариалдаг. Мал аж ахуй сул хөгжсөн бөгөөд үхэр, тэмээ, илжиг маллаж үржүүлдэг. 3261 км авто замтайгаас 2531 км нь хатуу хучилттай.
Мөнгөн тэмдэгт нь : Бахрейн динар /Б.Д/ 1 Б.Д =2.44 ам.доллартай тэнцэнэ.
Нэг хүнд оногдох ҮНБ: 19200 ам доллар
Уур амьсгал ба ан амьтад: Жилийн дундаж хэм нь 27 градус. Тус орон нь ерөнхийдөө нам дор газар байрлах бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 122м өндөрт байх Сжабал-ад-духан өндөрлөг юм. Элс хайрга бүхий хатуу хөрстэй, хааяа хасарвааний модод ургасан баянбүрд элбэг тохиолдоно. Ихэнх нутгийг нь цөлөрхүү хуурай газар эзэлнэ. Цөөвөр чоно, могой, олон төрлийн оготно, хулгана, мэрэгчид, хилэнцэт хорхой зэрэг амьтад элбэг байдаг.
Түүх соёлын дурсгал: “Аль Бандер” далайн ордон, сувд олборлох газрууд.
Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.
Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү.