Бангладеш улс
БАНГЛАДЕШ
/БН Бангладеш ард улс/ Утасны код – 880
Бангладеш улс нь Ази тивийн өмнөд хэсэгт оршдог. Баруун хойд талаараа Энэтхэг, зүүн өмнөд талаараа Мьянма улстай тус тус хиллэдэг. Урд талаас нь Энэтхэгийн далайн бенгалийн булан орсон байдаг.
Газар нутаг: 148.4 мянган км2 газар нутагтай.
Хүн ам: 145200 мянган хүнтэй.
Нийт хүн амын 98 хувь нь бенгаль, 1.5 хувь нь бихар үндэстэн байх ба 700000 гаруй түвдийн олон ястнуудын төлөөлөгчид амьдардаг. Хилийн чанадад Англи улсад 200000 гаруй Бангладешийн иргэд аж төрдөг. Нийт хүн амын 11 хувь нь хот суурин газар амьдрах бөгөөд 1 км2 газар нутагт 840 гаруй хүн оногддог нь дэлхийд өндөр үзүүлэлт юм. Хүн амын дундаж наслалт эрэгтэй 55, эмэгтэй 54 насална.
Албан ёсны хэл: Бенгаль, Англи
Шашин шүтлэг: Лалын шашин, индуизм шүтдэг.
Засаг захиргааны байдал: 19 тойргоос бүрдсэн 6 мужид хуваагддаг. Нийслэл хот Дакка нь 6300000 хүнтэй. Томоохон хотуудад Читтонг 2400000 хүнтэй, Кхулна 1 сая хүнтэй байна.
Төрийн байгууламж: Төрийн тэргүүн нь 5 жилийн хугацаатай сонгогддог ерөнхийлөгч. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох дээд байгууллага нь 300 төлөөлөгч бүхий нэг танхимт үндэсний парлиамент байдаг.
Бангладеш улс нь сул дорой хөгжилтэй, амьдралын түвшин доогуур хөдөө аж ахуйн орон юм. Хөдөө аж ахуйн голлох бүтээгдэхүүн нь экспортоор дэлхийд хоёрдугаар байр эзэлдэг жимсний төрлийн бүтээгдэхүүнүүд юм. Түүнээс гадна цагаан будаа, чихрийн нишингэ, рапс, тамхи, хүнсний ногоо, гич, чинжүү, төрөл бүрийн самар, амора жимс тариалдаг. Бангладеш цайны экспортоороо дэлхийд дээгүүр ордог орон юм. Мал аж ахуй ерөнхийдөө сул хөгжсөн бөгөөд үхэр, ямаа, гэрийн тэжээвэр шувуу өсгөн үржүүлдэг, загасны аж ахуй нилээд хөгжсөн. Байгалийн хийн олборлолт бага зэрэг явуулдаг. Төмөрлөг болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдтэй. Мөн шүдэнз, усан онгоц, галт тэрэгний засвар үйлчилгээ хийхээс гадна цахилгаан хөдөлгүүр, суурь машин зэргийг үйлдвэрлэдэг. Нэхмэл эдлэл, гутал зэрэг хөнгөн үйлдвэрүүдээс гадна гар үйлдвэрлэл нэлээд хөгжсөн. 2706 км төмөр замтай. 207486 км авто замтайгаас 19773 км нь хатуу хучилттай.
Мөнгөн тэмдэгт нь : Така/Тк/ 100тк =2.48 ам.доллартай тэнцэнэ.
Нэг хүнд оногдох ҮНБ: 2000 ам доллар
Уур амьсгал ба ан амьтад: Бангладеш нь далайн эргийн чийглэг дулаан уур амьсгалтай бүсэд багтдаг. Жилийн дундаж хэм нь 24 градус. Нутаг дэвсгэрийн 90 шахам хувь нь олон тооны гол горхи цутгадаг 10 км өргөнтэй Ганга мөрний өргөн уудам бэлчирт оршдог. Хамгийн өндөр уул нь Кео каодонг уул 1230м юм. Бангладешийн умард хэсэг харьцангуй өндөрлөг бөгөөд үржил шим сайтай газар нутаг юм. Хулс, оронго, чөдөр ургамал, улаан мод, амора жимсний мод, мөнх ногоон бут, сөөг зэрэг мод ургамлаар баялаг орон юм. Олон янзын сармагчин, бенгалийн арслан, ирвэс, чононцор, заан, цөөвөр чоно, гахай, матар зэрэг амьтад нь маш өргөн тархаж амьдардаг. Мөн маш олон төрлийн могой, хэвлээр явагчид байдаг.
Түүх соёлын дурсгал: Бангладешийн Үндэсний музей, пари биби бунхан, Пахарнур – Ази тивийн хамгийн том археологийн олборлолтын газар.
Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.
Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү.